БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ГЭРЭЛ ДУНД СУРГУУЛЬ БҮРЭН ЗАСВАР ХИЙГДЛЭЭ
Манай сургуулийн 320 хүүхэдтэй хичээлийн байр нь 1982 онд ашиглалтанд ороод одоо 30 жил болж байна. Хавтгай дээвэр нь олон жил болж элэгдэж урагдан бороо, цасны ус нэвчин гоожиж анги танхимд дусаал гоождог, мөөгөнцөр үүсэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон байсан тул энэ жил дээврийн их засварт оруулж Японы “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн 137 сая төгрөгний санхүүжилтээр шувуун нуруутай төмөр дээвэр хийгдлээ. Мөн Орон нутгийн төсвөөс 80 сая төгрөгний санхүүжилтээр Халаалт сантехникийн засвар хийгдэж 500 орчим секц шинээр тавигдаж спорт заал, хичээлийн байр нэг зуухаар халдаг болж, Сум хөгжүүлэх сангаас 14 сая, орон нутгийн төсвөөс 10 сая, “Өвсний үндэс хөтөлбөр”-өөс 13 сая 642 төгрөг нийт 37 сая төгрөгний  санхүүжилтээр Дотор засал, хана тааз шал хаалганы засварын ажил бүрэн хийгдсэн.  
Дэлхийн зөн ОУБ-гаас 50 сая, орон нутгийн төсвөөс 30 сая нийт 80 сая төгрөгөөр Ариун цэврийн байгууламж барьсан. Сурагчид эрүүл цэвэр стандартын шаардлагад нийцэх газарт бие засах, гараа угаах боломж бүрдэж байна.
Сум хөгжүүлэх сангаас олгогдсон 8 сая төгрөгний санхүүжилтээр Багш хөгжлийн төв байгуулж 4 ширхэг суурин компьютер, 3 ширхэг ханын шкаф, дотоод нөөц бололцоог ашиглан видео камер, ус буцалгагч худалдан авсан. Багш нар хичээлийн бус цаг болон цонхтой цагийг энэ танхимдаа өнгөрүүлэх, гадаад дотоод орчинтой интернетээр холбогдох, өөрийгөө хөгжүүлэх бололцоогоор хангагдсан нь сайшаалтай байна
ГЭРЭЛ ДУНД СУРГУУЛЬ ЗАСВАР ХИЙГЭЭГҮЙ БАЙХАД                                      ГЭРЭЛ ДУНД СУРГУУЛЬ ЗАСВАР ХИЙСНИЙ ДАРАА
Мэдээ оруулсан: 2016-05-04 13:42:50