БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ДАВС ИХТЭЙ ХООЛ ХҮНСНЭЭС ТАТГАЛЗАЯ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БӨМБӨГӨР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН

 "ДАВС ИХТЭЙ ХООЛ ХҮНСНЭЭС ТАТГАЛЗАЯ”

УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Зорилго: Хүн амын давсны хоногийн хэрэглээг 5 грамм хүртэл бууруулах, халдварт бус өвчнөөс сэргийлхэд оршино.

 Халдварт бус өвчний тархалт ихэсч, нас баралт нэмэгдэж байгаа.

Монголын хэмжээнд нас баралтын шалтгааныг жагсаавал дөрөвт нь халдварт бус өвчин орж байгаа. Энэ халдварт бус өвчнийг үүсгээд байгаа зүйл нь амьдралын буруу хэвшил, буруу хооллолт тэр дундаа давс, чихэр, өөх тосны хэт хэрэглээ, хөдөлгөөний дутагдал. Давс их хэрэглэхээр зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, яс сийрэгжих, зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчнүүд бий болдог. Эдгээр өвчнүүд манай хүн амын нас баралтын тэргүүлэх хүчин зүйл нь болоод байна. Хэрэв бид давсныхаа хэмжээг бууруулах юм бол нас баралтын тоог бууруулах бололцоотой. Энэ нь ганцхан манай улсад ч биш өөр улсад ч байдаг асуудал.

Дэлхий даяар халдварт бус өвчнийг бууруулъя, зөв зохистой хоол­лолтыг нэмэгдүүлье, давсныхаа хэмжээг багасгая гэсэн том том бодлогын баримтууд гаргаад дэлхийн эрүүл мэндийн чуулганаар гишүүн орнууд бүгд дэмжээд баталчихсан. 2025 он гэхэд хүн амын хоногийн давсны хэрэглээг таван граммаас бага байлгаж чадвал халдварт бус өвчинтэй холбоотой нас баралтыг 18-24 хувиар бууруулах бололцоотой. Түүнийг тоолбол олон сая хүний амь аврагдана. Ийм учраас стратеги боловсруулан үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд:

Ø  Монгол улсын засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг танилцуулах

Ø  Давсны хэрэглээг бууруулах сургалт зохион байгуулах

Ø  Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

Ø  Эрүүл мэнд таны гарт зохион бичлэгийн уралдаан

Ø  Давсны хэрэглээг бууруулах, дасгал хөдөлгөөнийг дэмжих, сургалт тэмцээн зохион байгуулах

Ø  Гарын авлага, сургалтын материал хийх

Ø  Артерийн даралт үзэх

Үйл ажиллагаа:

1.    Монгол улсын засгийн  газрын 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг эмнэлгийн эмч ажилтан 25 хүнд НЭМА П. Эрдэнэдалай танилцуулсан.

2.    Давсны хэрэглээг бууруулах сургалтыг 3-р багийн эмч С. Одончимэг эмнэлгийн эмч ажилтан 20 хүн иргэдээс 40 хүнд зохион байгуулсан.

3.     Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг их эмч Хашэрдэнэ бага эмч Т. Оюунтөгс нар худалдаа үйлчилгээ үзүүлдэг 18 иргэн бусад 38 иргэний төлөөлөлд сургалтыг зохион байгуулсан.

4.    Эрүүл мэнд таны гарт зохион бичлэгийн уралдааныг сургуулийн 4-9-р ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулахад 9-р ангийн сурагч О. Анхбаяр түрүүлсэн.

5.    Давсны хэрэглээг бууруулах, дасгал хөдөлгөөнийг дэмжих, сургалт тэмцээнийг албан байгууллагуудын дунд зохион байгуулсан. Тэмцээнд 5 баг оролцсоноос 9-н жилийн сургуулийн баг хамт олон түрүүлсэн.

6.    Гарын авлага, сургалтын материал бэлтгэж 198 хүнд тараасан.

7.    Артерийн даралт үзэх ажиллагааг 4 багийн иргэдийн дунд нийт 112 хүнийг хамруулж АД ихсэх өвчтэй 25 хүнийг амбулатороор, 4 иргэнийг стацинараар эмчилж эрүүлжүүлсэн.

8.    Дүгнэлт: Эдгээр үйл ажиллагаа ны иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн ажил болсон. Иргэдийн давсны хэрэглээг тогтоож цаашид давсны хэрэглээг багасгах талаар мэдлэгийн түвшин нэмэгдсэн.

9.    Эмч клубын хүүхдүүдийг чадвхижуулах сургалтанд хамруулсанаар хүүхдийн идэвхи оролцоо нэмэгдэж мэдлэг, хандлага, дадалтай болсон.

ТАЙЛАН БИЧСЭН

НЭМА               П. ЭРДЭНЭДАЛАЙ

Мэдээ оруулсан: 2016-04-27 17:31:10