БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ТОГТВОРТОЙ НООЛУУР ТӨСӨЛ

ТӨСЛИЙН НЭР:  “Тогтвортой ноолуур”

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:  Бэлчээрийн менежментийг сайжруулж, тогтвортой ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар борлуулалтыг сайжруулахад орон нутаг дахь мал аж ахуйн салбарынхны чадамжийг сайжруулан, төсөл хэрэгжүүлж буй сумдад явагдаж байгаа байгал орчны доройтолттой тэмцэх

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: Франц улсын /AVSF/- Хил хязгааргүй малын эмч нар ба агрономочид ТББ

ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙГАА СУМД: Бөмбөгөр, Баацагаан, Шинэжинст, Богд, Жинст

ГОЛ САНХҮҮЖИЛТ: /FFEM/- Дэлхийн байгал орчны төлөө Францын сан

ХАМТРАН САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: Европын холбоо, Монгол улсын үйлдвэр ХААЯам, сумдын төр захиргааны байгууллага

ТӨСЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2015-2018 он /4 жил/

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА:

·         Орон нутгийн байгууллагууд

·         Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн судалгааны баг

·         Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн

·         Газрын харилцаа геодиз зураг зүйн газар

ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛ: Төслийн үйл ажиллагаа мал аж ахуйн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байгаа. Иймд бэлчээрийн менежментийг сайжруулах ажлаас төсөл үйл ажиллагаагаа эхлэж байгаа. Манай улсын хэмжээнд нийт бэлчээрийн 70% нь доройтолд орсон гэсэн судалгаа байдаг. Энэ нь

1.       Дэлхийн дулаарал

2.       Хүний хүчин зүйл

гэсэн 2 зүйлээс хамрааралтай гэж үздэг. Иймд бид хүнээс хамааралтай зүйлийг багасгахад хамтран ажиллах юм.

Цаашид мал аж ахуйн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор дараагийн хамтран ажиллах чиглэл бол

·         Малын чанар сайжруулах

·         Малын тэжээл

·         Малын эрүүл мэнд зэрэг чиглэл юм.

Мөн малчдын орлогын их үүсвэрийг бүрдүүлдэг ноолуурыг борлуулдаг сүлжээ бий болгох, түүнийг хэрэгжүүлэх бүтцийг бий болгож чадавхжуулах ажил байна.

ХАЯГ:  Баянхонгор аймаг Баянхонгор сум, PMB Оффис төв, 4 давхар, 403 тоот Утас: 70440579

БӨМБӨГӨР СУМАН ДАХЬ ОРОН НУТГИЙН ЗОХИЦУУЛАГЧ: Бямбарэгзээгийн  Мөнхзул

Мэдээ оруулсан: 2016-06-24 15:23:47