БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
БӨМБӨГӨР СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ГАЗРЫН

ДААМАЛЫН ЭРХЭЛЭН ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖЛЫН ЧИН ҮҮРЭГ

2002-2006 онд МУИС­­‑ийн ” Хайгуулын  Геофизик, Физик”-ийн  мэргэжлээр төгсөж, 2007-2011 онд “ЭКО-АЗИ”  байгаль орчны дээд сургуулийг “Газар зохион байгуулалт” мэргэжлээр төгссөн бакалаврын зэрэгтэй

 

Эрхлэж буй ажлын зорилго :

 

Газрын тухай хууль тогтоомжийг орон нутагтаа хэрэгжүүлж, Иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагад газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.

 

Эрхлэж гүйцэтгэж буй ажлын чиг үүрэг :

               

1.    Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг улс, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж ИТХ-аар батлуулан баримтлан ажиллах.

2.    Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлтийг хүлээн авч бүртгэн нягтлан шалгаж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт шийдвэр гаргуулах

3.    Сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, Аж ахуй нэгж, байгууллагад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон түүндээ хяналт тавьж ажиллах.  

4.    Өмчлөл, эзэмшил, ашиглалтанд олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн, кординатжуулах газрын кадастрын зургийг үйлдэж газрын улсын бүртгэлд бүртгэх.

5.    Газрын талаарх мэдээллийг иргэн, аж ахуй  нэгж байгууллагад уламжлан түгээн сурталчилах

6.    Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ноогдуулан хураан, газрын төлбөрийн орлогын батлагдсан төлөвлөгөөг биелүүлэх.

 

 

Мэдээ оруулсан: 2016-06-24 15:21:23