БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Бөмбөгөр суманд "Монгол цагдаа 95" нээлттэй өдөрлөг болж өндөрлөлөө

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулсан "Монгол цагдаа 95" нээлттэй өдөрлөгийг Бөмбөгөр суманд 2016 оны 04-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Цагдаагийн нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд албан байгууллагуудын дунд нөхөрсөг гар бөмбөгийн  тэмцээн, сургуулийн сурагчдын дунд АХА тэмцээн, жолооч нарын дунд уран жолоодлогын тэмцээн тус тус зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 74 жилийн түүхэн замнал, танилцуулга, үйл ажиллагааны зорилт зорилго иргэд, олон нийтэд сурталчилах олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны танилцууллаа. Мөн цагдаагийн албыг сонирхсон иргэд, ахлах бүлгийн сурагчдад мэдээ мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэхүү арга хэмжээний үр дүнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ард иргэдэд улам дэлгэрэнгүй нээлттэй олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа өргөжин тэллээ.

Мэдээ оруулсан: 2016-04-18 11:39:31